Д.Трамп Ираны эсрэг хориг арга хэмжээг сунгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-13 07:09:30

ВАШИНГТОН. /РИА Новости/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 40 жилийн өмнөх Ираны эсрэг хориг арга хэмжээнүүдийн тухай захирамжийг үйлчлэлийг ээлжит удаагаа сунгажээ. Энэ тухай АНУ-ын Төрийн тэргүүний мэдэгдэлд дурдсан байна. 


“Ирантай харилцах бидний харилцаа хараахан хэвийн болоогүй байгаа” хэмээн Д.Трамп мэдэгдсэн байна.


Ираны оюутнууд Тегеран дахь АНУ-ын Элчин сайдын яамыг бүсэлсэн хэрэг гарсны дараа буюу 1979 онд АНУ-ын 39 дахь Ерөнхийлөгч Жимми Картер 12170 дугаартай захирамжид гарын үсэг зуржээ. Энэхүү захирамжид  хориг арга хэмжээ авах болон бусад арга хэмжээ авах, Ирантай хийх худалдааг зохицуулах өргөн бүрэн эрх мэдлийг АНУ-ын эрх баригчдад өгчээ. Тухайлбал, АНУ дахь Ираны бүх хөрөнгийг тэр дундаа Америкийн банкууд болон тус банкуудын гадаад салбарууд дахь дансанд хориг тавихыг АНУ-ын Сангийн яаманд үүрэг болгосон байна. 

Холбоотой мэдээ