Чуулганаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-11-14 08:41:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы пүрэв, баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийнэ.


Уг төслийг гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаа энэ сарын 11-нд дууссан. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр буюу энэ сарын 13-нд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ нэгтгээд буй юм.


Мөн чуулганаар Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товложээ.

Холбоотой мэдээ