АНУ-ын нефтийн нөөц 2 сая орчим торхоор нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2019-11-15 14:37:50

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын нефтийн арилжааны нөөц өнгөрсөн долоо хоногийн хугацаанд 2.219 торхоор нэмэгдэж, 11 дүгээр сарын 8-ны байдлаар 449.001 сая торх болсон тухай тус улсын Эрчим хүчний яам мэдээлжээ.


АНУ-ын нефтийн нөөц 1.5 сая торхоор нэмэгдэнэ гэж "Bloomberg” агентлагийн санал асуулгад оролцсон шинжээчид урьдчилан таамаглаж байсан байна.


Дээрх мэдээлэлтэй холбоотойгоор Лондоны ICE биржийн арилжааны явцад “Brent” маркийн нефтийн нэгдүгээр сард нийлүүлэх гэрээний үнэ 0.02 хувиар буурч нэг торх нь 62.36 ам.доллар болжээ.


Холбоотой мэдээ