ХҮН-ын даргаар Т.Ганболдыг бүртгэхээс татгалзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-04-15 19:44:20

Улсын дээд шүүх өнөөдөр Хөдөлмөрийн үндэсний намын /ХҮН/ даргаар Т.Ганболдыг бүртгэх асуудлыг хэлэлцэв.

ХҮН-аас С.Ганбаатар, Б.Найдалаа нарыг намын даргаар бүртгүүлэх тухай хүсэлт ирүүлснийг Улсын Дээд шүүх өнгөрөгч гуравдугаар сарын 18-ны хэлэлцээд намын дотоодод зөрчилтэй байна хэмээн үзэж, хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.  

Үүний дараа тус намаас Т.Ганболд, Б.Найдалаа нарыг намын даргаар сонгосныг бүртгүүлэх хүсэлтийг ирүүлснийг Улсын Дээд шүүх өнөөдөр хэлэлцэв. Улсын Дээд шүүхийн гуравдугаар сарын 18-ны өдрийн 07 тоот тогтоолд заасан зөрчил арилаагүй, намын дотоодын маргаан хэвээр байна гэж үзэж, Т.Ганболд, Б.Найдалаа нарыг намын даргаар бүртгүүлэх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Н.Туяа

 

Холбоотой мэдээ