Энэ сарын 21-нээс ихэнх нутгаар сэрүүснэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
dotood_editor@montsame.mn
2016-04-18 07:19:34

Энэ сарын 21-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар, 22-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно.

Салхи 20-нд төв, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 21-нд зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Завхан голын эх, Увс нуур болон, Дархадын хотгор, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 14-19 хэм дулаан байна. 21-нээс ихэнх нутгаар сэрүүснэ.

Холбоотой мэдээ