Автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2019-11-26 08:34:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан түүхт өдөр тохиож байгаа тул өнөөдөр автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.


Хуулиар тогтоосон амралтын өдрүүд болон нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй. Манай улс Бүгд Найрамдах Улс тунхагласны баярын өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон ёслол төгөлдөр тэмдэглэж ирсэн уламжлалтай ч 2012 оноос уг өдрийг "тэмдэглэлт өдрийн" түвшинд өнгөрөөх болсон. Харин 2016 онд Я.Содбаатар нарын 9 гишүүн Бүгд Найрамдах Улс тунхагласны баярын өдрийг "Нийтээр тэмдэглэх баярын өдөр" болгон сэргээж хуульчлах хуулийн төсөл өргөн барьж баталсан юм.


Ташрамд дурдахад, маргааш буюу энэ сарын 27-нд Их Эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой тохиох тул дугаарын хязгаарлалт мөн үйлчлэхгүй.

Холбоотой мэдээ