АНУ-ын Ойрхи Дорнодод явуулж буй бодлогыг шүүмжилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-27 13:26:31

БЭЭЖИН. /TASS/. АНУ-ын Ойрхи Дорнодод дангаар явуулж буй хувиа хичээсэн бодлого нь тус бүс нутаг дахь тогтворгүй байдлын гол хүчин зүйлүүдийн нэг юм хэмээн БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын туслах Чэнь Сяодун Бээжин хотод эхэлсэн “Ойрхи Дорнод дахь аюулгүй байдал” чуулга уулзалтын нээлтийн ёслолын үеэр мэдэгджээ.


“Ойрхи Дорнод өнөөдөр энх тайвнаас хол байна. Аюулгүй байдлын асуудлууд урьдын адил хэвээр байна. Персийн булан дахь хурцадмал байдал хэвээр байгаа бөгөөд сөргөлдөөн үүсэх эрсдэлүүд нэмэгдэж, хэт даврагсдын болон террорист хүчнүүд энэ нөхцөл байдлыг ашиглаж магадгүй байна” хэмээн Чэнь Сяодун мэдэгджээ. 

Холбоотой мэдээ