Архангай Дайчид улирлын тоглолтод дараалан дөрөв ялав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сагсан бөмбөгийн Үндэсний лигийн Тэргүүн хэсгийн тоглолтууд үргэлжилж байна. Архангай Алтан Дорнодын Дайчид баг улирлын дөрөв дэх тоглолтоо Өвөрхангай Тэнүүн-Өлзий багийн эсрэг хийж хожлоо.
Тоглолтын эхний үеийг Т.Ариунболд эзэнтэй Архангайн баг гайхалтай хийж 14 оноог өрсөлдөгч багаасаа илүү авсан бол Буян-Өлзий эзэнтэй Өвөрхангай Тэнүүн-Өлзий баг хоёрдугаар үед оноог ердөө нэг болгож ойртуулсан. Улмаар гуравдугаар үед Дайчид дахин оноог холдуулж, энэ зөрүүг Өвөрхангай Тэнүүн-Өлзий баг дөрөвдүгээр үед нэг оноо болтол ойртуулсан ч тэргүүллийг авч чадалгүй явсаар 101:109-өөр Дайчид баг улирлын дөрөв дэх хожлоо авлаа.
Ийнхүү Архангай Алтан Дорнодын Дайчид баг улирлыг 4:0 гэсэн нэг хожигдолгүй явна. Харин Өвөрхангайн баг улирлын эхний хожигдлоо авч 2:0 гэсэн амжилттай болов.