ДОХ-ын халдвартай хүмүүсийг ялгаварлан гадуурхаж буй явдалтай тэмцэхийг уриалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДАККРА. /Xinhua/.
ДОХ-той холбоотой гутаан доромжлолыг зогсоохын тулд тавих хүчин чармайлтаа
нэгтгэхийг Гана улсын Ерөнхийлөгчийн засаг захиргааны тэргүүн уриалжээ.
"ДОХ-той холбоотой
гутаан доромжлол, ялгаварлан гадуурхалтыг зогсоохгүйгээр бид ДОХ-той тэмцэж, өвчний
тархалтыг зогсоох боломжгүй юм” хэмээн тэрбээр Аккра хотод болсон “ДОХ-той тэмцэх
дэлхийн өдөр”-ийг тохиолдуулсан арга хэмжээний үеэр ярьсан байна.
“ДОХ-той тэмцэх
дэлхийн өдөр” жил бүрийн 12 дугаар сарын 1-нд болдог бөгөөд энэ өдөр нь өвчний
тархалттай тэмцэхэд анхаарлаа хандуулж, ДОХ-ын халдвар авсны улмаас нас барсан хүмүүсийг
хүндэтгэх зорилготой юм.
Өвчний тархалт
дэгдэж эхэлснээс хойшхи хугацаанд халдвартай хүмүүсийг нийгмээс гадуурхан, нүд
үзүүрлэх хандлага хэвээр байгааг Фрема цохон тэмдэглэжээ.