"The Hu" хамтлагийнхан энэ сард эх орондоо ирнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-12-03 19:25:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хойд Америкт аялан тоглолтоо үргэлжлүүлж яваа "The Hu" хамтлагийнхан энэ сарын 15-нд эх орондоо ирэхээр болжээ.

Монгол төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн Чингис хаан одон хүртээд удаагүй байгаа тус хамтлагийн продюсер Б.Дашдондог АНУ-д очоод байгаа бөгөөд хамтлагийн залуустайгаа буцаж ирнэ. “The Hu” хамтлагийнхан аялан тоглолтоо есдүгээр сарын 11-нээс эхэлж 12 дугаар сарын 7-нд  хаалтын тоглолтоо хийх юм байна.

 “The Hu” хамтлаг Монголдоо ирж амраад шинэ он гаруут Европт аялан тоглох аж.

Холбоотой мэдээ