Гудамж төслийн хүрээнд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төслийг батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-04-19 11:00:58

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/278 дугаар захирамж гаргалаа.

Захирамжаар Хөгжлийн банкны эх үүсвэрээр 2016 онд санхүүжүүлэх Гудамж төслийн хүрээнд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг баталлаа.

Батлагдсан  төсөл  арга  хэмжээг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулан, хяналт тавьж ажиллахыг Гудамж төсөлд даалгав. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт үүрэг болголоо.

Холбоотой мэдээ