Ван И: Чөлөөт худалдааг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-12-17 13:04:47

БЭЭЖИН. /TASS/. Дэлхийн чөлөөт худалдааны зарчмуудыг бэхжүүлэхэд БНХАУ, Европын Холбооны хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой болохыг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Брюссельд хийсэн айлчлалынхаа үеэр цохон тэмдэглэжээ. 


"Гаалийн татвараар дамжуулан худалдааг хамгаалах бодлогын шахалт дор БНХАУ, ЕХ чөлөөт худалдааг тууштай хамгаалж, олон улсын нээлттэй байдлыг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй” хэмээн тэрбээр ярьсан байна.


Энэ сарын 14-нд хийсэн түүний айлчлал өнөөдөр дуусаж байгаа аж. "БНХАУ, ЕХ-ны үр дүнтэй хамтын ажиллагааны үр дүнд улс орнуудын дангаар авах арга хэмжээнүүдийн сөрөг нөлөөг нөхөх хүчин зүйлүүд бий болж байна" хэмээн Ван И онцлон тэмдэглэжээ. Түүнчлэн олон улсын тавцанд тогтворгүй байдал нэмэгдээд байгаа энэ үед БНХАУ, ЕХ стратегийн яриа хэлэлцээгээ нэмэгдүүлэх шаардлагатайг тэрбээр цохон тэмдэглэв. 

Холбоотой мэдээ