В.Путин, Э.Макрон нар утсаар ярьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-12-18 12:00:37

МОСКВА. /РИА Новости/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар утсаар ярьсан тухай ОХУ-ын Төрийн тэргүүний хэвлэлийн алба мэдээлсэн байна.


Утсаар ярих үеэрээ талууд ОХУ-ын хийг Украинаар дамжуулан Европын Холбоонд нийлүүлэх асуудлыг хэлэлцсэн байна. Донбассын онцгой статусын хууль эрх зүйн үндсийг бүрдүүлэх, гал зогсоох дэглэмийг хэрэгжүүлэх, олзлогсдыг солилцох зэрэг хамтран зөвшилцсөн алхмуудыг тууштай авч хэрэгжүүлэхийн ач холбогдлыг ОХУ-ын Ерөнхийлөгч онцлон тэмдэглэжээ.


Түүнчлэн “Нормандын дөрвөл”-ийн дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулсанд Э.Макронд талархаж буйгаа тэрбээр илэрхийлжээ. Минскийн хэлэлцээрийн гольдирлоор явж буй тохиролцоонд удирдагчид эерэг үнэлгээ өгч, Сири болон Ливи дэх мөргөлдөөнийг дипломат арга замаар зохицуулах ёстойг талууд онцлон тэмдэглэсэн байна. 

Холбоотой мэдээ