БНАСАУ-аас ямар ч “гэнэтийн бэлэг” хүлээн авахад бэлэн байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-12-25 09:26:12

ВАШИНГТОН. /Reuters/. БНАСАУ-аас илгээсэн ямар ч гэнэтийн бэлгийг хүлээн авж, зохицуулахад бэлэн байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт мэдэгджээ.


“Юу болохыг бүгдээрээ харцгаая. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун пуужингийн туршилтын оронд сайхан ваар илгээж ч магадгүй юм” гэж Д.Трамп сэтгүүлчдэд мэдээлсэн байна.


БНАСАУ энэ оны эцэс гэхэд хориг арга хэмжээнүүдийг цуцлах эсвэл цөмийн зэвсгээс ангижруулах хэлэлцээнд буулт хийх нэг талыг баримталсан саналыг АНУ-ын эрх баригчдад тавьжээ. Мөн АНУ ямар “зул сарын бэлэг” хүлээн авахаас бүх зүйл шалтгаална хэмээн Пёньян мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ