Туркийн эрх баригчид “Wikipedia”-д нэвтрэх эрхийг нээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-16 14:48:34

АНКАРА. /TASS/. Туркийн эрх баригчид “Wikipedia” цахим нэвтэрхий тольд нэвтрэх эрхийг нээх шийдвэр гаргажээ.


Wikipedia”-д нэвтрэх эрхийг Туркийн эрх баригчид 2017 оны 4 дүгээр сарын 29-нд хааж байсан юм. “Wikipedia” улс орны нэр хүндийг унагаасан. Тухайлбал, Туркийн эрх баригчдыг террорист байгууллагуудтай холбоотой хэмээн тэмдэглэсэн учир эрх баригчид ийм арга хэмжээ авсан юм" хэмээн Туркийн тээвэр, далайн жуулчлал, харилцаа холбооны яам тухайн үедээ мэдэгдсэн байна.


Түүнчлэн хуурамч, үндэслэлгүй мэдээлэл байршуулахаас татгалзах шаардлагатай хэмээн “Wikipedia”-н удирдлагад мэдэгдэн, хэд хэдэн удаа анхааруулсан хэдий ч Wikipedia” энэ бичвэрээ устгахаас татгалзсан байна. 

Холбоотой мэдээ