Сэвлэг үргээх болон үс засуулбал тохиромжгүй

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2020-01-22 08:54:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2020 оны нэгдүгээр сарын 22. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Өвлийн дунд улаан хулгана сарын Билгийн тооллын 28. Буд гараг. Гар одтой, нэг цагаан мэнгэтэй хөх хулгана өдөр.

Өдрийн наран 8 цаг 32 минутад мандан, 17 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн.

Улааны үйл, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Сэвлэг үргээх болон үс засуулбал тохиромжгүй хэмээжээ.

Холбоотой мэдээ