13 сая төгрөгийн үнэ бүхий витамин хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-04-22 13:30:56

Улаанбурхан өвчний дэгдэлттэй энэ үед “Нахиа-Импекс” ХХК нь ХӨСҮТ-ийн эмч,  эмнэлгийн ажиллагсдад 13 нэр төрлийн 13 сая төгрөгийн үнэ бүхий дархлал дэмжих витамин, эрдсийг буцалтгүй тусламж болгон  хүлээлгэн өглөө.

Энэ сарын 20-ны өдрийн байдлаар тус төвд 326 өвчтөн хандсаны 237  буюу 72.6 хувь нь улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэй хандаж, 43 буюу 18 хувь нь хэвтэж, 172 хүнд гэрээр зөвлөгөө өгчээ. Улаанбурхан өвчний улмаас 328 өвчтөн эмчлүүлж байгаагаас 21 нь сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа аж.

Ж.Болор

Холбоотой мэдээ