Японы Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-03-09 11:43:30

ТОКИО. /TASS/. БНАСАУ ээлжит удаагаа пуужин харвасантай холбогдуулан Японы Засгийн газар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шуурхай хуралдааныг явуулна гэж тус улсын Ерөнхий сайд Абэ Шинзо мэдэгджээ.


БНАСАУ-ын пуужингууд Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна Япон тэнгист унасан хэмээн тэрбээр онцлон тэмдэглэхийн сацуу энэ асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан явуулахаа мэдэгдсэн байна. Түүнчлэн тэрбээр пуужин харвасан талаарх мэдээллийг яаралтай цуглуулж, дүн шинжилгээ хийж, орон нутгийн оршин суугчдыг шаардлагатай мэдээллээр бүрэн хангах захирамжийг яам, тамгын газруудад өгсөн байна.


БНАСАУ-ын харвасан пуужин баллистик пуужин байсан гэж Японы Батлан хамгаалахын сайд Таро Коно сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Японы Батлан хамгаалах яамны мэдээлснээр, пуужингууд 100-гаас 200 хүртэлх км зайд ниссэн байна.


БНАСАУ Сондок хотоос Япон тэнгисийн чиглэлд 3 пуужин харвасан тухай БНСУ-ын Штабуудын дарга нарын хороо мэдэгдсэнийг иш татан “Yonhap” агентлаг өмнө нь мэдээлсэн билээ. 

Холбоотой мэдээ