БНСУ-аас ирэх иргэдийг тусгаарлах байртай танилцав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нар тусгаарлах байруудын бэлтгэл, бэлэн байдалтай танилцаж байна.
Маргааш буюу
гуравдугаар сарын 15-наас эхлэн БНСУ, Япон болон Европын зарим улс орноос
захиалгат нислэгээр Монгол Улсын иргэнээ татан авна.
БНСУ-аас эхний ээлжинд ирэх 252 иргэнийг Олон улсын Чингис хаан нисэх онгоцны буудлаас есөн
километрийн зайтай байранд тусгаарлахаар бэлтгэл ажлыг хангасан гэж Шадар
сайдын ажлын албанаас мэдээллээ.