Нүүрс, газрын тосны экспортыг эхлэх бэлтгэл хангагдаагүй гэж үзлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-03-17 16:26:24
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын өнөөдрийн хуралдаанаар энэ сарын 15-наас эхлүүлэх байсан нүүрс болон газрын тосны экспортын бэлтгэл ажил хангагдаагүй гэж үзэн тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа. 


Энэ талаар УОК-ын дарга Ө.Энхтүвшин: "Жишээлбэл, газрын тос экспортолдог Баянхошуу, Бичигт боомтууд дээр халдваргүйжүүлэх пункт байгуулах ёстой. Тэр ажил дуусаагүй байна. Түүнээс нааш экспортыг нээж болохгүй. Хоёрдугаарт, манай жолооч Хятадын хил рүү ороод машинаасаа буухгүй, дараалалд зогсож хүлээхгүйгээр ачаагаа буулгаад шууд буцах тал дээр БНХАУ-ын талтай ЗТХЯ, УУХҮЯ тохиролцож байна. Түүнээс гадна жолооч нар тээвэр хийхэд бэлэн байгаа эсэх саналыг сонсох ёстой. Учир нь халдвар гарсан орон руу тээвэр хийхгүй байх хүсэлтийг анх жолооч нар тавьсан" гэлээ.

Холбоотой мэдээ