"COVID-19"-өөс сэргийлэхэд олон улсын байгууллагуудаас санхүүгийн дэмжлэг авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-03-25 16:06:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “COVID-19" халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах бэлэн байдлыг хангах” төлөвлөгөөний хүрээнд Дэлхийн банк, Олон улсын хөгжлийн ассоциаци, Олон Улсын сэргээн босголт, хөгжлийн банктай зээлийн хэлэлцээр байгуулах нь зөв хэмээн үзэж, УИХ-ын байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтов.  


Халдвартай тэмцэхэд зориулан Дэлхийн банкнаас улс орнуудад 14 тэрбум ам.долларын санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Монгол Улс эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай байгаа эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нийлүүлэх 26.9 сая ам.долларын өртөг бүхий төслийн Санхүүжилтийн хэлэлцээр байгуулах аж.


Харин Олон улсын хөгжлийн ассоциациас 13.1 сая ам. долларын хөнгөлөлттэй зээл авах бөгөөд зээлийн хүү жилийн 1.25 хувь, Хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5 хувь, Үйлчилгээний хураамж 0.75 хувь байх аж. Харин Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банктай  13.8 сая ам.долларын зээлийн хэлэлцээр хийхээр төлөвлөж байна.

Холбоотой мэдээ