Дархан-Уул аймагт 114 иргэн ажиглалтад байна

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2020-04-09 08:56:41

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн хэмжээнд 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар боомтоор дамжин гадаад орноос ирсэн нийт 328 иргэнийг хүлээн авч 8 байранд ажиглалтад тусгаарласан. 2020 оны 04 дүгээр сарын 7-ны өдрийн байдлаар нийт 114 иргэн ажиглалтад байна. Үүнээс том хүн 104, хүүхэд 10 байна.

Тусгаарлах байруудад 5 эмч, 6 сувилагч, 7 үйлчлэгч, 3 тогооч, онцгой байдлын 3 албан хаагч нийт 24 хүн ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд аймгийн Эрүүл мэндийн газраас 13 их эмч, 15 сувилагч, 9 үйлчлэгч ажилласан тухай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга онцгой комиссын 14 дэх хурал дээр танилцууллаа.

Холбоотой мэдээ