Ундны усны асуудлаа шийдвэрлүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/ Өмнөдэлгэр сумынхан ундны усны асуудлаа ОНХС-гийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэжээ.
Өмнөдэлгэр суманд нийт 7 багийн
1600 гаруй өрх, 5800 орчим хүн амьдардаг. Энэ онд 640 хүүхдийн сургууль, 200
хүүхдийн цэцэрлэгийн барилгыг нийт 2,8 тэрбум төгрөгийн өртгөөр барьж байна. Мөн
1,2 тэрбум төгрөгийн өртөг бүхий 2,5 км хатуу хучилттай зам, 400 хүний
суудалтай соёлын төвийн барилгын ажил үргэлжилж энэ оны 8-р сард хүлээлгэн өгөхөөр
ажиллаж байна.