Цар тахлын гамшгаас хамгаалах дадлага сургууль хийж байна

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-05-06 16:59:23

Сүхбаатар  /МОНЦАМЭ/. Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн Онцгой комиссын дэргэдэх хариу арга хэмжээний баг COVID-19 цар тахлын үед хэрхэн ажиллах талаар 72 цагийн дадлага сургуулийг хийж эхэллээ.

Сүхбаатар аймгийн хэмжээнд, аймгийн Засаг даргын 2020 оны А/164 дүгээр захирамжаар томилогдсон төлөвлөлтийн баг, хариу арга хэмжээний баг, эрсдэлийн мэдээлэл харилцаа, санхүү нөөцийн багууд 72 цагийн бэлэн байдалд шилжин ажиллаж байна.

Багууд цагийн байдал дээр ажиллаж, өгөгдсөн нөхцөлд даалгавар биелүүлэх юм. Тодруулбал, хэрвээ цар тахал орон нутагт бүртгэгдсэн тохиолдолд хэрхэн илрүүлэх, ойрын хавьтагчдыг яаж олох, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагаа хэрхэн уялдах зэрэг гамшгийн үеийн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллана. Маргааш буюу сургуулилтын хоёр дахь өдөр 300 ортой хээрийн эмнэлэг дээр ажлын хэсгүүд ажиллаж, өмнөх өдрийн цагийн байдлын хариу арга хэмжээг хэрхэн авсан цаашид юун дээр анхаарах шаардлагатай зэргийг хэлэлцэх юм.

Улс орон даяар өрнөж буй уг дадлага сургууль 5 дугаар сарын 8-ны 17 цаг хүртэл үргэлжилнэ.

Холбоотой мэдээ