НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш явагдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын урамшууллын энэ оны 5 дугаар сарын сугалааны тохирол маргааш, 17-ны гям гарагт “Боловсрол суваг” телевизээр 19:10 цагт орон даяар шууд явагдана. Энэ удаагийн супер шагналын эзэн 40 сая төгрөг хожих юм.
“Үндэсний дата төв” УТҮГ-ын цахилгаан хангамжийн системийн төлөвлөгөөт их засварын ажлыг өнөөдөр, 16-ны 19:00 цагт хийхээр болсон. Иймд иргэд НӨАТ-ын 4 дүгээр сарын 1-нээс 30-ныг хүртэлх хугацаанд худалдаа хийсэн баримтаа өнөөдөр 17:00 цагаас өмнө Ebarimt аппликейшнд бүртгүүлж, сугалаандаа хамрагдах боломжтой юм.