Урьдчилан сэргийлэх дархлаажуулалт үргэлжилж байна

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2020-05-24 12:40:09

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн төв Дархан сумын хэмжээнд боом өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг хийж дуусчээ.

Дархлаажуулалтын хүрээнд 393 өрхийн 9889 үхэр, 87 өрхийн 25400 бог мал, шөвөг ярын вакцинд 65 өрхийн 4137 төл хамрагдаад байна. Орхон сумын хэмжээнд боом өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад 4 өрхийн 420 толгой бод, галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад 92 өрхийн 95 нохой тус тус хамрагдсан байна. Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил Хонгор, Шарын гол суманд үргэлжлэх аж.

Холбоотой мэдээ