“Та бидний эвсэл”-ээс нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа эхлэв

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-06-02 19:25:10

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол ардын хувьсгалт нам, Иргэний зориг, ногоон нам, Монголын уламжлалт нэгдсэн намын “Та бидний эвсэл”-ийн нэр дэвшигчид өнөөдөр Өлгий хотод сонгуулийн сурталчилгааныхаа ажлын нээлтийг хийлээ.

Тус эвслээс УИХ-ын сонгуулийн хоёрдугаар дугаар тойрогт аймгийн МАХН-ын дарга Б.Айбек, Boeing-767 агаарын хөлгийн дарга, нисгэгч Т.Ауез, аймгийн МАХН-ын дөрөвдүгээр мянгатын дарга З.Батырбек нар нэр дэвшиж байгаа.

Нэр дэвшигчид энэ удаагийн сонгуульд дэвшүүлсэн хөрийн хөтөлбөр болон тус намын цаашид баримтлах бодлогын талаар товч танилцууллаа.

Холбоотой мэдээ