Их дэлгүүрт гал гарсны улмаас ойролцоох замын хөдөлгөөнийг хаав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-06-07 18:37:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Их дэлгүүрийн дээд давхруудад гал гарсантай холбоотой ойролцоох замын хөдөлгөөнийг хаагаад байна.


Гал түймэр унтраах, аврах 6 ангийн ээлжийн бүрэлдэхүүн, цагдаагийн байгууллагын алба хаагчид гал түймрийг унтраахаар ажиллаж байгаа юм.


Явган болон тээврийн хэрэгсэлтэй иргэд тухайн замаар хөдөлгөөнд оролцохгүй байх, шаардлагатай тохиолдолд бусад замыг сонгон зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.



Холбоотой мэдээ