Голын эрэг дагуу завьт болон хөдөлгөөнт эргүүл ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-06-09 10:59:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хэрлэн, Тэрэлж, Туул гол болон голын тогтоол усанд иргэд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэл орчмын онцлон заасан 3 газарт завьт болон хөдөлгөөнт эргүүл ажиллана.


Тодруулбал, Багануур дүүргийн нутаг дэвсгэр Хэрлэн голын дагуу Дивизийн гармаас Хадан хошуу, Налайх дүүргийн нутаг дэвсгэр Тэрэлжийн гол /гарам/-оос Майхан Уул, Баянзүрх дүүрэг Хар усан тохойгоос Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Хадан хясаа хүртэл Туул гол дагуу 6 дугаар сарын 10-ны өдрөөс есдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд завьт болон хөдөлгөөнт эргүүл ажиллахаар болжээ.


Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, дүүргийн холбогдох мэргэжлийн байгууллагуудын ажилтан албан хаагчид уг газруудад хөдөлгөөнт эргүүл хяналт тавих юм.


Ташрамд дуулгахад, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн “Өнжмөл шар өвсний түймэр гарахаас урьдчилан сэргийлэх тухай” А/487 дугаар захирамжийн хүрээнд нийслэлийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллаж байгаа. Ийнхүү ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажилласнаар ой хээрийн болон өнжмөл шар өвсний түймэр өнгөрсөн оны мөн энэ үеийнхтэй харьцуулахад 57 хувиар буурчээ.

Холбоотой мэдээ