ЖДҮ-ийг дэмжих дэд санд 3.9 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт хүссэн төсөл ирүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-06-11 16:56:02

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих дэд санд 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 5 дугаар сарын 19-ний өдрийн 17.30 цаг хүртэл нийт 32 аж ахуйн нэгжийн 3.972.661.800 төгрөгийн санхүүжилт хүссэн төслийг битүүмжлэн хүлээн авч, цахим бүртгэлийн системд бүртгэж байна.

Архангай аймгийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих дэд сангаас журамд заасан есөн чиглэл буюу мах, сүү, аялал жуулчлал гэх зэрэг чиглэлээр санхүүжилт хүссэн төслүүдийг хүлээн авсан байна.

ХХААХҮ-ийн сайдын 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А-131 тоот тушаалаар Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам батлагдсан. Зээлийг хүртээмжтэй болгох үүднээс сангаас шууд олгох зээлийн хэмжээг орон нутагт 20.0-200.0 сая төгрөг хүртэл олгохоор тогтоосон. Экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжин, шинээр бизнес эхлүүлэх болон ажлын байр бий болгох, нэмэгдүүлэх зорилгоор шинэчлэн батлагдсан журмын дагуу Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулан хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах ажлыг орон нутагт зохион байгуулж дууслаа.

Холбоотой мэдээ