Хятадад халдварын 40 шинэ тохиолдол бүртгэгджээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2020-06-16 10:21:00

БЭЭЖИН. /Xinhua/. Эх газрын Хятадад даваа гарагт “COVID-19” халдварын 40 шинэ тохиолдол бүртгэгдсэний 32 нь дотоодод халдварласан гэж тус улсын Үндэсний эрүүл мэндийн комисс өнөөдөр мэдээллээ.


Дотоодод халдварласан шинэ тохиолдлын 27 нь Бээжин хотод, дөрөв нь Хэбэй мужид, нэг нь Сычуань мужид бүртгэгджээ. Тухайн өдөрт халдварын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд долоон хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.


Хятадад энэ сарын 15-ны байдлаар халдварын 83221 тохиолдол бүртгэгдсэнээс 78377 хүн эдгэрч, 4634 хүн нас барсан бол 210 хүн эмчилгээ хийлгэж байгаа юм байна.  


Мөн тухайн өдрийн байдлаар эх газрын Хятадад халдварын 1845 тохиолдол зөөвөрлөгдөн ирснээс 1752 нь эмнэлгээс гарсан бол 93 хүн эмчлүүлж байна. Зөөвөрлөгдөн ирсэн тохиолдлуудаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй аж.


Үндэсний эрүүл мэндийн комиссын мэдээлснээр, даваа гаргийн байдлаар 4340 хүн эмнэлгийн хяналтад байгаа бөгөөд тухайн өдөрт 225 хүн ажиглалтаас гарсан байна.


Мөн эх газрын Хятадад даваа гарагт халдварын шинж тэмдэггүй зургаан шинэ тохиолдол бүртгэгджээ. Тухайн өдрийн байдлаар 110 ийм тохиолдлыг эмнэлгийн хяналтад оруулсан бөгөөд тэдгээрийн 63 нь зөөвөрлөгдөн иржээ.


Энэ сарын 15-ны байдлаар Хонконгт коронавирусний халдварын 1112, Макаод 45, Тайваньд 445 тохиолдол тус тус бүртгэгдэж, Хонконгт дөрөв, Тайваньд долоон хүн нас баржээ. Мөн Хонконгт 1067, Макаод 45, Тайваньд 443 хүн эдгэрсэн байна.

Холбоотой мэдээ