АХБ-тай гурвалсан уулзалт хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-07-05 13:52:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Зам, тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нар АХБ-ны Монгол Улсыг хариуцсан захирал Павит Рамачандранг хүлээн авч, гурвалсан уулзалтыг хийв.

Уулзалтаар талуудын хамтран хэрэгжүүлж байгаа бүс нутгийн авто зам, дэд бүтцийг хөгжүүлэх төслүүдийн талаар ярилцлаа. 

Үүний дотор Улаанбаатар-Дарханы замын бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажил орлоо. Дээрх чиглэлийн замаас гадна Хүйтэн-Арвайхээрийн авто замын барилгын ажлын явц, тулгарч буй зүйлийн талаар санал солилцлоо.


Уулзалтад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан, АХБ-ны Монгол Улсыг хариуцсан захирал Павит Рамачандран, тус банкны авто замын төслийн хэрэгжилт хариуцсан захирал Мүүкиах Тирүчелвам болон яамдын холбогдох албан тушаалтнууд оролцов.

Холбоотой мэдээ