АЖЯ хөнгөлөлттэй зээлийг бодлогын зээл рүү шилжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
mn_tuul@montsame.mn
2015-09-25 12:36:39

Аж үйлдвэрийн яам ирэх оноос эхлэн хөнгөлөлттэй зээлийг бодлогын зээл рүү шилжүүлэхээр ажиллаж байна гэж салбарын сайд өчигдөр мэдэгдлээ.

Сүүлийн үед иргэд, аж ахуй нэгж, компаниас зээлийг хавтгайруулж олгож байна хэмээн шүүмжлэх болжээ. Иймд ямар салбарыг эхлэн хөгжүүлэх вэ, түүний тулд санхүүжилтыг  хэрхэн олгох вэ гэдэг дээр ийн шийдвэр гарч байгаа юм байна. Тухайлбал, өнөөгийн түвшинд цонх үйлдвэр 300-400 үйлдвэр байгаа нь бага зах зээлд бие биенээ татан унадаг аж. Тиймээс далайцтай үйлдвэрлэл явуулж байгаа үйлдвэрүүдээ сайжруулах нь зөв гэдэг чиглэлд ажиллах нь зөв гэж салбарын яам үзжээ. Мөн банкны салбараас баахан төслүүд ирдэг, тэдгээр нь хэрэгжих ямар ч бололцоо байхгүй. Барьцаа байхгүй. Тодорхой хийх бүтээгдэхүүн, түүний нэр төрөл байхгүй. Борлуулалтын зах зээл байхгүй. Бараа бүтээгдэхүүнээ борлуулах гэрээ хэлэлцээргүй төслүүд ирж байна. Үүнийг нь бид хүлээн зөвшөөрөх боломж алга гэсэн хүсэлтээ Аж үйлдвэрийн сайдад тавьсан байна. Үүнийг нь ч салбарын яам болон сайд хүлээн авсан гэнэ.

Үүний оронд бодлогын зээлийг хэрэгжүүлж нэгдүгээрт экспортын бараа бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхэд, хоёрдугаарт мах болон хүнс, тэр дундаа ХАА-н үйлдвэрлэлийн томоохон  төслүүдийг дэмжихэд, гуравдугаарт, машин байгууламж, төмөр хийцийн үйлдвэрүүдийг хөгжүүлэхэд, дөрөвдүгээрт эм биотехникийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чиглүүлэхээр тогтжээ.

Б.Туул

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд