Бээжин хотод шинээр халдварын тохиолдол бүртгэгдээгүй

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-07-07 15:01:23

Бээжин /МОНЦАМЭ/. Бээжин хотод өчигдөр шинээр коронавирусний халдвар авсан тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд энэ нь сүүлийн 26 хоногийн хугацаанд нэг ч тохиолдол бүртгэгдээгүй анхны тохиолдол байлаа.

Мөн өчигдөр сэжигтэй болон зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол бүртгэгдээгүй байна. Бээжин хотын Шиньфади хүнсний захаас халдвар дахин тархаж эхлэснээс хойш буюу өнгөрсөн сарын 11-нээс энэ сарын 6-ныг дуусталх хугацаанд тус хотод нийтдээ 335 тохиолдол бүртгэгдсэн.

Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооны мэдээлснээр, өчигдрийн байдлаар эх газрын Хятад улсад шинээр 8 тохиолдол нэмэгдсэн нь бүгд зөөвөрлөгдөн ирсэн. Үүнээс Ляонинь, Сичуан, Шанхайд тус бүр 2 тохиолдол, ӨМӨЗО болон Гуандун мужид тус бүр нэг нэг тохиолдол бүртгэгдэв.

Энэ өдөр нас барсан тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд шинж тэмдэггүй 15 тохиолдол бүртгэгдсэнээс 14 нь зөөвөрлөгдөн ирсэн байна. 

Холбоотой мэдээ