Нийслэлд хог тээвэрлэлтийн рейс, давтамжийг нэмнэ

Монголын мэдээ | Нийгэм
ulzii@montsame.mn
2020-07-10 12:21:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хотын Захирагчийн Ажлын албанаас дүүргүүдийн тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, Хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын удирдлагуудтай хамтран шуурхай хуралдаж ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон бороо, үер усны гамшгийн асуудал, хүндрэлтэй нөхцөл байдлын үед хэрхэн ажиллах талаар зөвлөлдөв. 


Энэ баяр наадмаар зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, тухайн өдрүүдэд ажиллах хариуцлагатай жижүүрийн хуваарь, “Шарилжгүй Улаанбаатар-5” аяныг эхлүүлэх зэрэг үндсэн 3 асуудлаар нөхцөл байдлыг хэлэлцэж, хэрхэн ажиллах үүрэг чиглэлээ тодорхой болгосон байна.



Үргэлжилсэн борооны үед зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний ажилчдыг зөв менежмент хийж хуваарьт өөрчлөлт оруулан амраах, авто зам руу орсон шороо, чулууг шуурхай цэвэрлэх ажилд зохицуулалтыг хийх юм байна. Мөн баяр наадмын өдрүүдтэй холбогдуулан хотоос гарах чиглэлүүд, зуслан чиглэлийг хариуцсан хог цэвэрлэгээний байгууллагууд хог тээвэрлэлтийн рейс, давтамжийг нэмэгдүүлж ажиллах зохицуулалт хийхээр болжээ.

Холбоотой мэдээ