Улсын аварга Н.Батсуурь долоо давлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-07-12 16:39:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын 512 хүчит бөхийн барилдааны долоогийн даваанд Монгол Улсын аварга Н.Батсуурь, улсын начин Ц.Одбаярыг амлан авч барилдан давлаа.


Улсын арслан П.Бүрэнтөгс, аймгийн арслан Б.Бат-Оршихыг давсан бол улсын заан Б.Пүрэвсайхан Б.Зоригтбаатартай тунаж үлдэн давж заан цолоо баталлаа. Харин улсын арслан Р.Пүрэвдагваулсын харцага  М.Бадарчтай барилдаж байна.


Зургаагийн даваанд улсын аварга Н.Батсуурь, а.а Ц.Мөнхбаярыг, Улсын арслан П.Бүрэнтөгс, шинээр начны болзол хангасан О.Мөнх-Эрдэнийг тус тус давсан. Харин улсын арслан Р.Пүрэвдагва шинээр начны болзол хангасан Ш.Пүрэвгарьд, улсын харцага М.Бадарч, аймгийн арслан  Х.Цогтгэрэлийг тус тус давсан юм.


Начны болзол хангасан Д.Хүдэрбулга Б.Зоригтбаатар нар тунан барилдан Б.Зоригтбаатар давсан бол а.а Б.Бат-Орших, улсын начин Б.Орхонбаярыг давж улсын харцага цолтны болзол хангав. Улсын начин Ц.Одбаяр а.а Т.Дүгэрдоржийг , улсын заан Б.Пүрэвсайхан, а.а Н.Мустафаг тус тус давсан.  

Холбоотой мэдээ