23 насандаа Аймгийн арслан цол хүртлээ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-07-14 16:32:35

Сүхбаатар \МОНЦАМЭ\. Ардын хувьсгалын 99 жил, Сүхбаатар аймаг байгуулагдсаны 78 жилийн ойн аймгийн баяр наадмын хүчин бөхийн барилдаанд хүчит 128 бөх зодоглосноос Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын харъяат, сумын заан Э.Буянтогтох долоо даван түрүүлж 23 насандаа аймгийн арслан цол хүртэв.

Тэрээр Түмэнцогт сумаас төрөн гарч буй анхны аймгийн арслан цолтон бөгөөд цэргийн алба хааж байхдаа Дорнод аймгийн Халх гол сумын баяр наадамд барилдан түрүүлж, сумын заан цолыг хүртэж байжээ.

Аймгийн баяр наадамд Монгол Улсын арслан Ц.Анхбаяр, Монгол Улсын начин Б.Батжаргал нарынтэргүүтэй бөхчүүд зодоглосноос Эрдэнэцагаан сумын харьяат аймгийн заан А.Батсуурь үзүүрлэж аймгийн заан цолоо баталлаа. Аймгийн нэмэх начин С.Буянсүрэн, Асгат сумын харьяат сумын заан нар шөгөрч, сумын заан А.Сүх-Очир Аймгийн начин цол хүртсэн юм.

 

Холбоотой мэдээ