СҮХБААТАР: Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллогыг 99.70 хувьтай гүйцэтгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2026-04-21 16:53:57

Баруун-Урт, 2026 оны дөрөвдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хүрээнд “Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллогыг 2025 оны 10 дугаар сараас 2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны хооронд зохион байгуулжээ.


Ээлжит тооллогод аймгийн Угсаатны зүйн музей, Мөнххаан, Сүхбаатар, Дарьганга, Эрдэнэцагаан сумын орон нутаг судлах танхим, музейг хамруулж, бүртгэн баримтжуулалтыг хийсэн байна.



Тооллогод Угсаатны зүйн музейн 1827 дэсийн 2798 үзмэр, Мөнххаан сум 76 дэсийн 98 үзмэр, Сүхбаатар сум 505 дэсийн 549 үзмэр, Дарьганга сум 177 дэсийн 213 үзмэр, Эрдэнэцагаан сум 92 дэсийн 100 үзмэр тоолуулснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд 2677 дэсийн 3758 үзмэрийг 99.70 хувийн гүйцэтгэлтэй тоолжээ. Одоогоор тайлагналтын ажил үргэлжилж байна гэж аймгийн СУАЖЗГ-аас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ