СҮХБААТАР: Захидлын уралдааны шилдэг санааг бодит ажил болгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2026
оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Хүүхдийн зөвлөлөөс "Хүүхдийн санал-Ирээдүйн шийдэл" уриан
дор Засаг даргад дайх миний үг захидлын
уралдааныг зарлажээ. Шилдэг таван захидлыг шалгаруулахаас гадна шилдгийн шилдэг санал,
санаачилга бүхий нэг захидалд бодит хөрөнгө оруулалт хийнэ.
Хүүхдийн эрхийг хангах, тэдний үзэл бодлыг сонсох, орон нутгийн хөгжилд хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхдэд ээлтэй орон нутгийг бүрдүүлэх, хүүхдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх, мөн тэдний санал, санаачилгыг бодитоор дэмжих зорилгоор энэхүү уралдааныг зарлажээ.
Уралдааныг дөрөвдүгээр сарын 25-наас тавдугаар сарын 20-ны хооронд гурван үе шаттай явуулах бөгөөд шилдэг захидлуудыг зургаадугаар сарын 1-нд олон нийтэд танилцуулна.
Тус аймаг 20 мянга гаруй хүүхэдтэй.