СҮХБААТАР: Дарьганга эмэгтэйн сувдан дарлага

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2026-04-21 16:10:01

Баруун-Урт 2026 оны дөрөвдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Аймгийн угсаатны зүйн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй энэхүү сувдан дарлаганы хувьд нүүрэн талдаа шигтгээн чимэгтэй, голдоо хар манан эрдэнэ шигтгэн түүнийгээ тойруулан жижиг сувд эрдэнийг хэлхэн чимжээ.

 

Голын хар маныг тойрон бусад сувдтайгаа харьцуулбал арай том хэмжээний 16 ширхэг сувдаар хүрээлүүлэн цэцэг маягийн зүйлийг дүрсэлжээ. Дарлаганы гадна хүрээгээр навчин хээ болон бусад хээ угалзыг ухаж чимэглэсэн байна.

 

Уулбаян сумын иргэн Дулмаа, Цэнджав нар өв дамжуулан хэрэглэж байгаад 2010 онд музейн сан хөмрөгт худалдсан байна

 

Дарьганга эмэгтэйчүүдийн гоёл чимэглэлийг охидын, эхнэрийн хэмээн ялгаж болно. Тэдний гол чимэглэл нь толгойн өмсгөл, чимэглэл юм. Охидын даахийг багад нь хоёр салаа эвэр болгон засаад, дараа нь тав гэзэгтэй болж, нас бие гүйцэхийн хамт үсээ ургуулан нэг салаа гэзэгтэй болсон үедээ чихэндээ гархи зүүж, үсэндээ шүр, сувдтай мөнгөн дарлага хаддаг байна.

Холбоотой мэдээ