СҮХБААТАР: ЖДҮ эрхлэгчдэд 5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2026 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн хэмжээнд 2026 онд жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэх иргэдэд ЖДҮ-ийг хөгжүүлэх сан болон орон нутгийн хамтарсан санхүүжилтээр таван тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож дэмжлэг үзүүлнэ.
Иргэдээс төслийн материалыг хүлээн авч эхэлсэн бөгөөд тавдугаар сарын 19-нийг хүртэл бүртгэнэ. Үүний дараа ЖДҮГ-ын мэргэжилтнүүд гурван үе шаттай сонгон шалгаруулна.