Аймгийн баяр наадам зохион байгуулалт, дэг журам сайтай болж өндөрлөв

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-07-14 17:13:06

Сүхбаатар \МОНЦАМЭ\. Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99, Сүхбаатар аймаг байгуулагдсаны 78 жилийн үндэсний их баяр наадам долоодугаар сарын 11, 12-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Онцгой нөхцөлд хоёр өдрийн турш үргэлжилсэн баяр наадам зохион байгуулалт, дэг журам сайтай байсныг наадамчид болоод зохион байгуулах комиссынхоны тодотгов.

Ард иргэдийн амар тайван наадах, аюулгүй байх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс аймгийн Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн бүрэн бүрэлдэхүүнээрээ бэлэн байдалд ажиллажээ. Улмаар баяр наадмын өдрүүдээр ямар нэг гэмт хэрэг зөрчил гараагүй, тайван байсныг аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ