Аяны эхний өдөр 4200 гаруй хүн дархлаажуулалтад хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
erdenechimeg@montsame.mn
2016-05-13 14:29:15

Монгол Улс даяар өрнөж байгаа улаанбурхан-улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтын аяны эхний өдөр Сэлэнгэ аймагт 4200 гаруй хүнийг хамруулжээ.

Тус аймагт байнгын 29 цэг, 11 түр цэгт ажилаж байгаа юм. Аймгийн ЭМГ-ын даргын тушаалаар бүх сумдыг 5 бүсэд хувааж, бүсүүдийг ЭМГ-ын хэлтсийн дарга, мэргэжилтэн, аймгийн онцгой комиссын гишүүн зэрэг гурван хүн хариуцан хяналт тавин ажиллаж байна.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ