Өмчийн хулгай буурч, малын хулгай нэмэгдэх хандлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-05-13 15:11:07

Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэргийн мэдээллээс үзэхэд Төв аймагт өмчийн хулгай буурч, малын хулгайн гаралт нэмэгдэх хандлагатай байна. 

Өнгөрсөн долоо аймгийн Цагдаагийн байгууллагад иргэн, аж ахуйн нэгжээс 100 дуудлага мэдээлэл ирснээс өмчийн хулгай найм, малын хулгай зургаа бүртгэгджээ. Үүнийг өмнөх мэдээтэй харьцуулбал малын хулгай 16,7 хувиар өсч, өмчийн хулгай 33,3 хувиар буурсан байгаа юм.

Иймд малчид хараа хяналтаа сайжруулж, сэжигтэй этгээдээс болгоомжлохыг сануулж байна.  

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

Холбоотой мэдээ