Изумисано хот, Тоттори мужаас Зуунмод суманд хандив илгээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-07-28 14:48:36
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон улсын Изумисано хот, Тоттори мужаас Төв аймгийн Зуунмод суманд илгээсэн хандивыг өнөөдөр Гадаад харилцааны яамны Ази, номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос Төв аймгийн Засаг даргын орлогч Ч.Сарангэрэлд гардуулан өглөө.


Төв аймгийн Зуунмод суманд зургаадугаар сарын 21-нд байгалийн гамшиг тохиолдсон хүнд үед сэтгэл санааны хувьд хамт байгаагаа илэрхийлэн Төв аймагтай найрамдалт хамтын ажиллагаатай Осака мужийн Изумисано хот болон Тоттори мужийн удирдлагаас Ерөнхий консулын газраар дамжуулан хандив илгээжээ. 

Холбоотой мэдээ