Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны ажилтай танилцав

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2020-08-10 13:40:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий байцаагч Т.Гантулга Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны ажилтай энэ сарын 5-нд танилцав. 

Тэрбээр хяналт шалгалтыг эрчимжүүлэн, зорчигчийн эрүүл мэндийн тандалт судалгааг чанартай гүйцэтгэх, өөрсдийн эрүүл мэндийг  хамгаалж ажиллахыг үүрэг болгов. 


Энэ үер Сиэтл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц Буянт-Ухаа боомтод газарджээ. Тус нислэгийг хүлээн авах Буянт-Ухаа Олон улсын нисэх буудлын "Эрүүл мэндийн асуудалтай холбоотой үүссэн бэлэн байдал" Код-9 үйл ажиллагааны үед ажилладаг шуурхай штабын үйл ажиллагаатай танилцаж, ,мэдээлэл авч, штабын нийт бүрэлдэхүүнд ажлын амжилт хүслээ.

Холбоотой мэдээ