Есөн компанийн ханш буурав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-08-21 16:54:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 8 дугаар сарын 21-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 32 ХК-ийн 112.5 сая  төгрөгийн үнийн дүн бүхий 2.2 сая хувьцаа арилжив. Үүнээс 15 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 9 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 8 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Дархан Нэхий" (NEH+10.40%) болон "Стандарт Агрикалчер Групп" ХК (SOH+10.29%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Сор" (SOR-8.37%) болон "Улсын Их Дэлгүүр" ХК (UID-4.37%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Багцын арилжаагаар "Женко Тур Бюро" ХК-ийн 2.6 сая үнэт цаасыг 250 сая төгрөгөөр арилжсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 15 үнэт цаасыг 1.5 сая төгрөгөөр арилжаалав.

"TOP 20" индекс 0.91 хувиар өсөж, 17057.89 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,599,220,687,664.08төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     


Холбоотой мэдээ