Хүнсний аюулгүй байдлын бага хурлыг "Хүнсний шимт чанар" сэдвээр зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-08-25 09:18:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн хүнсний өдрийг тохиолдуулан жил бүр болдог "Хүнсний аюулгүй байдал" эрдэм шинжилгээний бага хурлыг энэ удаа "Хүнсний шимт чанар" сэдвээр зохион байгуулах талаар ХХААХҮЯ-наас мэдээллээ. Уг бага хурал нь:

  • Хүнсний аюулгүй байдлыг хангахад оюутан, судлаач, эрдэм шинжилгээний ажилтны оруулах хувь нэмрийг үнэлэх, 
  • хүнсний чиглэлийн судалгааны ажлыг эргэлтэд оруулах, төрийн бодлого, шийдвэрт тусган хэрэгжүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх, 
  • технологийн судалгааг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, 
  • төрийн захиргааны байгууллага болон мэргэжлийн холбоо, эрдэм шинжилгээний байгууллагуудын гурвалсан хамтын ажиллагааг дэмжих, 
  • хүнсний салбарын хүний нөөцийг бодлогын түвшинд бэлтгэх, салбарын хөгжлийн чиг хандлагыг хамтран тодорхойлоход зорилгоор зохион байгуулдаг, ач холбогдолтой. 

ХХААХҮЯ, НҮБ-ын Хүнс, ХАА-н байгууллагын суурин төлөөлөгчийн газар, Монголын хүнсчдийн холбооноос хамтран зохион байгуулдаг эрдэм шинжилгээний уламжлалт бага хурал  “Дэлхийн хүнсний өдөр”-ийг угтан энэ оны 10 дугаар сарын 15-нд ХХААХҮЯ-ны хурлын их танхимд зохион байгуулна.


Холбоотой мэдээ