АНЭУ, Израиль хоорондын хэлэлцээрт Цагаан ордонд гарын үсэг зурна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-02 10:22:21

ВАШИНГТОН. /Axios/. Харилцаагаа бүрэн хэвийн болгох тухай АНЭУ, Израиль хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол 9 дүгээр сарын 18-нд Цагаан ордонд болно.


Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, хоёр улсын харилцааг хэвийн болгох тухай яриа хэлэлцээ төлөвлөснөөс илүү хурдацтай ахиж байгаа бөгөөд талууд нэмж АНУ-ыг оролцуулсан гурван талт гэрээ байгуулж магадгүй байна. Тодруулбал, бүс нутгийн аюулгүй байдлыг хангах зорилготой гурван улсын эвслийг байгуулж магадгүй байна.

Хоёр улсын харилцааг хэвийн болгох тухай хэлэлцээрт гарын үсэг зурахаар Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху, АНЭУ-ын угсаа залгамжлах хунтайж нар хүрэлцэн ирэх төлөвтэй байгаа тухай АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан туслах Роберт О'Брайен өмнө нь мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ