Д.Трампын сонгуулийн өмнөх зар сурталчилгааны зардал 64 сая ам.доллар давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-02 11:01:47

НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. Ерөнхийлөгч Дональд Трампын баг “Google”, “YouTube” болон бусад платформууд дахь сонгуулийн өмнөх зар сурталчилгаандаа 64.7 сая ам.долларыг зарцуулснаар Нью-Йорк хотын дарга, тэрбумтан Майкл Блумбергийн дээд амжилтыг эвджээ.


Майкл Блумберг сонгуульд нэр дэвшигчийг тодруулах Ардчилсан намын сунгаанд өрсөлдөж байсан билээ. Тухайн үедээ тэрбээр зар сурталчилгаандаа нийт 62.19 сая ам.долларыг зарцуулж байжээ. 


Харин АНУ-ын ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байдены “Байден ерөнхийлөгчид” болон “Байдены ялалтын сан” хэмээх хоёр байгууллага зар сурталчилгаанд нийт 32.58 сая ам.долларыг зарцуулсан байна.


2016 оны сонгуулийн кампанит ажлын үеэр Д.Трампын сонгуулийн өмнөх штаб янз бүрийн платформ дээр улс төрийн зорилтот сурталчилгааг амжилттай ашиглаж чадсан бол энэ удаад сурталчилгаа нь голдуу “YouTube”-д төвлөрч байгаа аж. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль 11 дүгээр сарын 3-нд болно. 

Холбоотой мэдээ